






0
Модон тэтрис тоглоом нь 3-6 насны хүүхдүүдгд зориулсан боловсролын тоглоом юм. Энэхүү тоглоом нь таны хүүхдийн логик сэтгэлгээ хөгжүүлэхэд тусална.
80 төрлийн блок: Тоглоом нь олон янзын өнгө, хэлбэртэй 80 ширхэг модон блокоор бүрдэнэ. Янз бүрийн тэтрис хэлбэрийн блокуудыг ашиглан төрөл бүрийн бүтэц зохион бүтээх боломжтой.
3 өөр янзын тоглох арга: Нэг тоглоомоор 3 өөр арга барилаар тоглож болно. Хавтан дээр тэтрис зохион байрлуулах, шоо хэлбэртэй блокуудыг цуглуулах, эсвэл чөлөөт хэлбэрээр өөрийн бүтэц зохиох зэрэг олон янзаар тоглоно.
Аюулгүй материал: Тоглоомны бүх блокууд нь хүүхдийн аюулгүй байдлыг хангасан өндөр чанарын модоор хийгдсэн. Гадаргуу нь гөлгөр өнгөлөгдсөн, ирмэг зуйван тул хүүхдийн гарыг гэмтээхгүй.
Тохиромжтой хэмжээ: Модон тоглоомны багц нь 28 см өргөн, 36 см өндөртэй. Хүүхдийн атгахад тохиромжтой том блокуудаар бүтээгдсэн.
Модон тэтрис тоглоомоор тоглох явцад таны хүүхэд дараах чадваруудыг хөгжүүлнэ:
Логик сэтгэлгээний чадвар
Орон зайн төсөөлөл
Өнгө таних чадвар
Анхаарал төвлөрөлт
Асуудал шийдвэрлэх чадвар
Бүтээлч сэтгэлгээ
JoyBox Toys-н модон тэтрис тоглоом нь таны хүүхдийн сурах, хөгжих, тоглох гурван зорилгыг нэгэн зэрэг биелүүлэх боловсролын тоглоом юм.

Яг одоогоор ямар нэгэн сэтгэгдэл байхгүй байна. Хэсэг хугацааны дараа дахин шалгана уу.
Хэрэглэсэн бүтээгдэхүүнийхээ талаар сэтгэгдэл, үнэлгээ үлдээж бусад хэрэглэгчдэд зөв сонголт хийхэд нь туслаарай.
0